Орон сууцны үнийн индексийг зарлана

09:00 цагт: НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангардийн 14 давхарт эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, нийслэлийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
09.30-11.00 цагт: “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” нэмэлт дархлаажуулалтын аян эхэлж байгаатай холбогдуулан МХЕГ, НМХГ-аас 30 хүртлэх насны ажилтнуудаа вакцин тарьж, аяныг нээнэ.
11:30 цагт: “Хатан Туул ширгэх учиргүй” сэтггүүл зүйн шилдэг бүтээл, “Хатан Туулаа хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдааныг зохион байгуулагч “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн болон шүүгчдийн багаас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: 4-р сарын Орон сууцны үнийн индексийг зарлана.
11:00 цагт: Нийслэлийн хэмжээнд их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлтийн арга хэмжээг /ХОНХНЫ БАЯР/ зохион байгуулах чиглэлээр Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын, Улаанбаатар хотын цагдаагийн газраас хамтран хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: Хоршооны гишүүн, малчдад олгох ёстой ноосны урамшуулал олгохгүй байгаа талаар Манлайн шүтээн хоршооноос Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт: Говь-Сүмбэр аймгийн Олимпийн зөвлөлийн төлөөлөгчдөд олимпизмийн талаар сургалт зохион байгуулж, зарим хүмүүсийг шагнах арга хэмжээ МҮОХ-ны байранд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ