Л.Сөрөлт азтанд 25 сая төгрөг амлалаа

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо дахин тоглохоор болжээ. Тоглолтыг үзсэн азтай хоёр үзэгчид хоёр өрөө байрны урьдчилгаа 25 сая 800 мянган төгрөгийн эрхийн бичиг бэлэглэх аж.
Эх үрсийн баярт зориулан СТА, жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар хамтарсан тоглолтоо толилуулахаар болжээ. Тэдний тоглолтыг “Алтан сан” цогцолбор хорооллын компани ивээн тэтгэж буй аж. Тус хорооллоос тоглолтод ирсэн үзэгчдээс азтай нэг үзэгчийг тодруулж "Алтан Сан" хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувь буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг гардуулах аж. Эрхийн бичгийг тоглолтын тайзнаа гардуулах гэнэ.
“Хайрын тэнгэр диваажин” тоглолт энэ сарын 23-нд 19.00 цагт “Бөхийн өргөө”-нд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ