Ү.Үүрийнтуяа Азийн аварга боллоо

img

 

Энэтхэгийн Шинэ Дели хотноо тавдугаар сарын 2-д эхэлсэн Ази тивийн 20 хүртэлх насны шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Тус тэмцээнд 13 орны 110 гаруй шатарчид өрсөлдсөнөөс эх орноо төлөөлөн оролцсон “Хан-Алтай” клубийн шатарчин Ү.Үүрийнтуяа стандарт төрөлд түрүүлж Азийн залуучуудын аварга боллоо. Тэрээр хэдхэн хоногийн өмнө тус тэмцээний рапид төрөлд мөнгөн медаль хүртээд байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хөөрхөн юм бэ
2016-05-12