“МН17”-ын ослоор гурван хүүхдээ алдсан хос охинтой болжээ

Малайзын агаарын тээврийн “MH17” онгоц өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Украины зүүн хязгаарт осолдсон билээ. Ослоор 295 хүн амиа алдсан юм. Тэгвэл уг ослоор гурван хүүхдээ алдаж, уй гашууд автаад байсан Австралийн хос энэ сарын 10-ны 12.00 цагт охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хос энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа “Бидний амьдрал дахин гэрэлтэж эхэллээ. Үрсээ түрүүлж явуулах ямар хэцүү байсан гэж санана. Одоо бид дахин шаналахгүй. Хүүхдүүд минь бид хоёрт бяцхан сахиусан тэнгэр илгээлээ. Баярлалаа” гэж бичжээ.
“МН17” онгоцонд Австралийн 27 иргэн зорчиж явсан юм. 10 настай Эви Маслин, 12 настай Мо Маслин, 8 настай Отиц Масли нар өвөө Ник Норрисийн хамтаар ослоор нас баржээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ