Нойрны эм хэрэглэхгүйгээр нойрсох аргууд
Ядаргаа эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас хүмүүсийн ихэнх нь нойрондоо муу болдог. Тэгвэл Америкийн “www.wikihow.com”сайт нойрны эм уухгүйгээр нойрондоо сайн болох аргаас нийтэлжээ.
Алхам №1

Хэрвээ өвлийн цаг биш бол та унтахаасаа өмнө цонхоо онгойлго. Шөнийн агаар тунгалаг байдаг учир таныг унтаж байхад тухтай мэдрэмж төрүүлнэ. Шөнийн салхийг эрүүл гэдэг.
Алхам №2

Та ядаргаанд орсон бол ядаргаагаа тайлах хүртлээ тогтмол цагт орондоо орж, унтаж занших хэрэгтэй.
Алхам №3

Унтахаасаа өмнө өрөөнийхөө температурыг багасгах.
Алхам №4

Ядаргаанд орсон бол унтахаасаа хагас цагийн өмнө намуухан хөгжим сонсож, тархиа амраах хэрэгтэй. Энэ арга нойрны эмнээс ч үр дүнтэй.
Алхам №5

Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Та хоёроос дээш өдөр нойргүй хоносон бол заавал унтах хэрэгтэй. Нойргүй олон хоног явах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Алхам №6

Унтахаасаа өмнө дасгал хийх.
Алхам №7

Эмчийн зааваргүй нойр болон тайвшруулах эм уухаас татгалз.
Алхам №8

Унтахаасаа өмнө 4-7-8 дасгалыг хийх. Энэ нь эхлээд дөрвөн удаа гүнзгий амьсгаа аваад хэсэг хугацааны дараа 7, 8 удаа гүнзгий амьсгаа авах юм. Унтахаасаа өмнө энэхүү дасгалыг хийвэл нойр хүрч, шөнийн турш сайхан зүүд зүүдэлдэг.
Алхам №9

Унтахаасаа өмнө эерэг зүйл бодох. Сайхан бодол таныг бөх унтуулах болно.
Алхам №10

Хэрвээ таны нойр хүрэхгүй бол ном уншаарай. Хэсэг хугацааны дараа үр дүнг нь харна.
Алхам №11

Унтаж буй хүнийг бүү айлгаж, цочоо. Эдгээр үйлдлийн улмаас хүний нойр хулжиж, шөнийн турш муухай бодолд автах аюултай.
Алхам №12

Нойрыг хулжаагч гол хүчин зүйл бол электрон бараа юм. Та эрүүл мэндийнхээ төлөө эдгээр барааг унтрааж, өөрөөсөө хол байлгаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ