Ерөнхийлөгчийг түр чөлөөлжээ

img

Бразилийн парламентын Дээд танхим Ерөнхийлөгч Дилма Руссеффтэд итгэл хүлээлгэх асуудлаар санал хураалт зохион байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Мөн Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн эсэхийг шүүхээр тогтоохоор болжээ.  Ерөнхийлөгчийг татварын хууль зөрчсөн, төсвийн мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэмээн сөрөг хүчин буруутгаж буй юм.

 

Өчигдрийн санал хураалтад 55 гишүүн оролцож, 33 нь дэмжиж, 22 нь Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэхээс татгалзжээ.

 

Түүний хэргийг шүүхээр хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн үүргийг Дэд ерөнхийлөгч Мишел Темер гүйцэтгэхээр болсон байна.  Үндсэн хуулийн дагуу Дилмаг түр хугацаагаар төрийн тэргүүний ажлаас чөлөөлсөн мэдэгдэлд Темер гарын үсэг зуржээ. Уг шийдвэрийн дараа Дилми “Энэ бол төрийн эргэлт. Санаатайгаар хилс хэрэг тулгаж, намайг төрөөс зайлуулахыг оролдож байна. Темер бол төрийн гутгуур, эрх мэдэлтнүүдийн гар хөл” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Дилмагийн дэмжигчид парламентын ордны өмнө жагсчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ