Японд баривчилж, Исландад огцруулж байна. Харин монголд...

img

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг нийтэд зарласнаас үүдэн дэлхийн олон улс оронд дуулиан дэгдээд байна.

 

Дээрх мэдээлэлд нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид, урлаг, спортын одод татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримт багтсан юм. Эдгээр баримт нийтэд ил болсонтой холбогдуулан гадны улс орнууд оффшор данстай иргэд, албан тушаалтнуудаа шалгаж эхэлжээ.

 

АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельгид оффшор данстай улстөрч, албан тушаалтан, байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тухайлбал, нэрт хөлбөмбөгчин Лионель Мессид Испанийн прокурор татвараас зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

 

Япон улс ч нууц данстай иргэд, албан тушаалтнуудаасаа байцаалт авч эхэлсэн бөгөөд зарим иргэдийг цагдан хорьсон тухай тус улсын хэвлэлээр мэдээлжээ. Манай урд хөрш БНХАУ оффшор данстай иргэд, албан тушаалтнуудыгаа шалгана гэж албан ёсоор мэдэгдээд байгаа. Мөн Панамын оффшорын тухай материал нийтлэгдсэний дараа Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон огцорсон юм.

 

Харин Монгол Улсын улстөрч, бизнесмэн 46 иргэн Панамд оффшор данстай нь илэрсэн. Харин тэд эхнээсээ мэдэгдэл хийж, уул уурхайн бизнес хийх гээд бүтэлгүйтсэн, хоосон данстай, эсвэл тухайн үед нь хувьцаа аваад удалгүй зарсан хэмээн тайлбарлаж байгаа.

 

Мөн албаны эх сурвалжууд оффшорт данс, хөрөнгөтэй этгээдийг буруутгах хуулийн гарц байхгүй гэж байна.

 

Х.ХАТАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tsl:
Shunaluudiig bugdiin shalga Gazar nutagaa license helbereer zarsan hyalbar argaar mungu ugaasan geh companiii dotood medee ashiglasan alban tushaal ashiglasan mash hund hund heregtei
2016-05-14
Tsl:
Shgah heregtei!!!! Huvitsaag ni avaad gazariin baylag zarsan baih magadlaltai!!! Huvitsaa avaad zarsan bol mungu ugaasan heregtei. Uuruu undur alba hashij baisan uchir ter companyd license ugnu gedegee medeed huvitsaag ni avsan bna shalga Busdiig bugdiin !!!! MCS iin odjargaliig bas shalga
2016-05-14
Элбэгдорж:
Манай Монголчууд хоорхон ш дээ. Угуй гэж тас гурийгээд л болоо. Дээр нь тушаал дэвшинэ.
2016-05-14
zzz:
Huuliin zoorhoi bish, ene asuudliig zaaval offshore-d zoriulsan shine huuli bus, Mongol ulsiin eryygiin huuli hangalttai,,,,Ard tymniig mal gej toorogdyyleed baidgaa bolioch , shiitge yaraltai
2016-05-13
Зочин:
huuliin tsoorhoi l
2016-05-13
Manaid bol:
Manaid bol uursduuruu baharhaj suuna shuu dee tsaaduul chini. 1990 onoos hoish batalsan huuli yuch zohitsuulj chadahgui erh barigchidiin ulaan hooloig l hamgaalsan bichig tsaas baih yum. Turiin ergelt hiij ene hulgaichuudiig bulshlah heregtei dee. Shuud l alah heregtei. il dald hamaagui.
2016-05-13
Zochin:
manaid bol ulam deeshee undur alban tushaal hashina shuu dee. ingej munguu hadgalj chadaj bgaa bolohoor... Unen soliotoi...... Muu teneguud
2016-05-13
зочин:
Та нар өөрсдөө л сонгоод давруулчихсан шүү дээ.Бүүр нэг удаа ч биш шү.Удаа дараа. Тийм биз.Тэгэхээр наад эргүү толгойнуудаа шаа,сэгсгэр үсээ зулгаацгаа. Ямар ард түмэн байна яг тийм төр засаг байдаг.
2016-05-13
зочин:
Дахин ИХ-п нэр дэвшвэл сонгохгүй л байхгүй юудаа өөрсдөө бол хэзээч арга хэижээ авахгүй
2016-05-13
zochin:
Mnaid bol dahin UIH d ner devshuulj bnaa
2016-05-13
зочин:
оффшор данстай энэ луйварчидыг шиитгэх хэрэгтэй хэрэг үүсгэж сайн шалгах тэр мөнгийг нь улсын орлого болгох хэрэгтэй
2016-05-13
irgen:
Shalgaxiig shaardaj bn
2016-05-13
irgen:
Bidnii ur xuuxdiin ireeduigees xulgai xiisen mongo.eruugiin xereg uusgej mongnii garal uusleliig shalgaj togtoox xeregtei.xulgai xiisen,abilagal absan togtoogdbol bux xorongo mongiig ni erguulen tataj xuraaj MU-iig ornoos gargax xeregtei.
2016-05-13
d:
ene batuul jujiglehee boliosoi bilee medehgui ch geh shig uuriinh ni idej uusan mungu bgaa shdee,ter huu ni hezee tiim ih mungutei bolchihoov batuuliig hotiin darga bolohoos umnu neg guilgachin l baisan shdee genet bayjih haltai shuu,ard tumnii mungiig gargaj uguud uursduu shorondoo ortsgoo muu luivarchid!!!!
2016-05-13
Зочин:
бүх юм болдогоороо болж луйварчид сонгогдож ард түмэн байх даа
2016-05-13
Zochin:
Mania ЦЕГ, АТГ iihan uls turchid bolon tom businessman-chuudruu haldaj chadahgui bgaa ni gaihaltai buguud uruvdultei. Yahav nuguu hahuulaa avtsan bolool hudulj chadadgui yum blgui dee . Excel. Medleg ni hurdeggui yum bolovuu ?? Medlegeeree bish tanil talaaraa ortson bolhoor Unheer emgenel
2016-05-13
Зочин:
Монголчууд бид сонгохгүй байх хэрэгтэй
2016-05-13
ЗОЧИН:
ЯАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ НЬ ХАРАХ НЬ ҮЛДЛЭЭ. ОДОО Л БОХИР УЛС ТӨРЧДӨӨС САЛДАГ ЦАГ.
2016-05-13
Зочин:
АТГ ажлаа хийхгүй бол албан тушаалтнуудыг шууд огцруулах хэрэгтэй. Ийм мэдээлэл гарчихаад байхад инээдэмтэй тайлбаруудыг нь сонссон шигээ таг чиг сууж байдаг.
2016-05-13