Оклахома Сити Тандер өрнөд бүсийн финалд шалгарлаа

Оклахома Сити Тандер Сан Антонио Спөрс багуудын цувралын 6 дах тоглолт Тандер-ын талбайд боллоо. Талбайн эзэд тоглолтын эхнээс илүүрхэж онооны тэргүүллийг бий болгож явсаар эцсийн мөчид 113:99 харьцаатай ялалт байгуулж 2016 оны өрнөд бүсийн аваргын төлөө тоглохоор боллоо. Тоглолтын төгсгөлийг Дурант Уэстбрүүк нар сайн тавьснаар цувралыг 4:2 дуусгаж чадлаа.
Оклахома Сити Тандер сүүлийн 6 жилд 4 дэх удаагаа өрнөд бүсийн финалд шалгарч байна.
Сан Антонио Спөрс
К.Леонард 22 оноо, 9 самбар, Л.Алдриж 18 оноо, 14 самбар Т.Данкан 19 оноо, 5 самбар тус тус авчээ.
Оклахома Сити Тандер
К.Дурант 37 оноо 9 самбараас бөмбөг авалт, Р.Уэстбрүүк 28 оноо 12 оновчтой дамжуулалт ,А.Роберсон, 14 оноо С.Адамс 15 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийж шилдэг тоглолтыг үзүүлж ялалтыг авсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ