Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржийг өчигдөр Сэлэнгэ аймгийн МХГ-ын дарга н.Энхсайхан, лаборант н.Цэрэндулам нар АТГ-т өгсөн байна. Тэд өчигдөр АТГ-т тайлбар өгсөн гэнэ. Өмнө нь хилээр оруулж ирсэн хөгцтэй улаанбуудайн хэл ам дарагдаагүй байхад дахиад өнгөрсөн лхагва гаригт хилээр дөрвөн вагон улаанбуудайн үр оруулж иржээ.
Хачирхалтай нь уг дөрвөн вагон улаанбуудайг хилийн лабораторит бус Дархан хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторит шинжлүүл гэх үүргийг Ц.Шаравдорж дарга утсаар өгсөн юм байх. Сургаар, уг үрийн будааг “Нямбайгаль даваа” компани оруулж ирсэн бөгөөд тус компаний захирал Зундуйн эхнэрийнх нь дүү Шаравдоржийн хүргэн Золбоот аж. Тэрбээр Ц.Шаравдоржийн хоёр дахь эхнэрийн охинтой гэрлэсэн юмсанж.
Эх сурвалж: www.mminfo.mn
Уншиж байна |