Ерөнхий сайд оффшор дансны дуулианд холбогдов

img

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн байгууллага буюу “ICIJ” энэ долоо хоногийн эхээр оффшор данстай эрхмүүдийн мэдээллийг задруулсан билээ. “Панамын бичиг баримт” гэх нууц мэдээлэл дунд 20 гаруй орны улстөрч, бизнес эрхлэгч болон урлаг, спортын оддын нэрс багтсан юм. Японы эрх баригчид оффшор данстай гэх 40 гаруй хүнийг баривчлан мэдүүлэг авч эхэлсэн байна.

 

Тэгвэл сэтгүүлчид Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбуллийг нууц данстай хэмээн мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг мэдээллийн дарга олон мянган австраличууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, төрийн мөнгийг хувьдаа завшсан Ерөнхий сайдаа огцрохыг шаарджээ.  Тернбулл сэтгүүлчдэд “Би их гайхаж байна. Надад бусдаас нууцалсан оффшор данс байхгүй. Хуулийн дагуу шалгуулахад бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.

 

Ерөнхий сайдыг Виржинийн арлуудад бүртгэлтэй “Star Technology Services Limited” компанийг удирдаж, мөнгө угаадаг гэжээ. Тэрбээр “ICIJ” байгууллагын дурдаад буй уг компани Австралид бүртгэлтэй компани. Энэхүү компанийг Нью Саут Уэлльс мужийн захирагч асан Невилль Вран бид хоёр үүсгэн байгуулсан. Гэхдээ би Ерөнхий сайдын албыг аваад уг компанийн удирдах зөвлөлөөс нэрээ татсан. Энэ байгууллага мөнгө угаах зэрэг хориотой үйлдэл ганц ч хийж байгаагүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ