А.Мөнхбатын ”том” шаардлага

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүллээ. Тэрбээр шаардлагадаа оффшор данстай хэмээн мэдээлэгдсэн хүмүүсийг улсын хилээр гаргахыг хориглох, албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шалгах, тэдний эд хөрөнгийг битүүмжлэх, тухайн хүмүүсийн оролцоотой компаниудын дансанд хяналт тавих ажлыг нэн даруй эхлүүлэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шаардлаа.
Мөн тэрбээр оффшор данстай бүх хүнийг Хар жагсаалтад оруулахаа мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ