Сэлбэ голын ай савд 50 нарс суулгалаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгосон.

 

 

Өнөөдөр хот хөдөөгүй мод тарьж, орон нутгаа ногоон болгох ажилд төр засгийн тэргүүдээс эхлээд энгийн иргэд гар нэгдэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид гэхэд өнөөдөр Сэлбэ голын ай савд 50 нарс суулгалаа. Сэлбэ голын тохижуулсан талбайд иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор мод үржүүлгийн газарт үндэслүүлсэн нарс модыг суулгасан нь энэ.

 

Тус лүүргийн хэмжээнд энэ удаа 9000 гаруй модыг тарьж байгаа аж.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сумьяабазар:
Жилийн жилд л Ц.Элбэгдорж эхлүүлж баахан шоудаж хэдэн мод газарт булах юм. Усалгаа арчилгаа хийхгүй бол мод чинь амьтай учир үхчихдэг юм шүү дээ малууд аа
2016-05-15
Зочин:
Сэлбэ голын тохижилт гэж гол үерлэхийг огт тооцохгүй хийсэн юм байна аа. Нэг л өдөр үер болоход энд тохижуулалт хийсэн олон тэрбум төг урсана даа. Наад моднууд чинь хамгийн түрүүнд...
2016-05-15
Зочин:
Undesiig ingej hamaagui haritsahaar urgahgui bhaa daa. Gehdee saihan bnaa. Sain uils delegereg
2016-05-15
Мод ургуулахад дэвшил гаргая.:
Модыг мэргэжлийн хүмүүсээр нь тариулж суулгуулах хэрэгтэй. Хэн дуртай нь очоод суулгаад байдаг юм бол яаж ургахын бэ? Мэргэжлийн байгууллага нь суулгаж хариуцах газарт нь арчилгаа усалгааг нь сайн зааварлах хэрэгтэй. Харин арчилгааг зааврын дагуу хэн ч хийж болно.
2016-05-14
Ногоон хөгжлийн төлөө:
Сэлбэ гол үерлэхгүй юм уу? Наад тарьж байгаа мод чинь урсаад явчих юм бишүү.
2016-05-14
zochin:
jil bolgon togtmol tariad bas ene ikh sul shoroog tsegtstei bolgoh ymsan hoggui nogoon eruul tsever hottoi bolohiig husdeg gej bodoj bna
2016-05-14