Хан-Уулчууд 9800 ширхэг мод тарина

img

Хан-Уул дүүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарилгаар баталсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд  дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэгджээ. 

 

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албад, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд дүүргийн 10 дугаар хорооны “Буянт-Ухаа I” хорооллын урд нийтийн эзэмшлийн талбайд мод тарьсан байна.

 

Энэ өдөр дүүргийн хэмжээнд нийт 46 цэгт 9800 ширхэг мод тарьж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ