Ганцхан минутад гоёмсог арьстай болцгооё

img

Америкийн “www.wikihow.com” сайт ганцхан минутад гоёмсог эрүүл арьстай болох аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Сайхан арьсын нууц бол ус юм. Та өглөө сэрээд хүйтэн бүлээн усанд орж заншаарай. Шүршүүр таныг сэргэхээс гадна арьсыг тань булбарай зөөлөн болгоно. Халуун усанд бүү ор.

 

Алхам №2

 

 

Нүүрээ будахаасаа өмнө оливын тосыг халаагаад нүүрэндээ жигд түрх. Нэг минутын дараа тосоо арилгаад гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглээрэй. Оливын тос бүтэн өдөр таны арьсыг гэрэлтүүлэхээс гадна будгийг тань шингээх болно.

 

Алхам №3

 

 

Сэрсэнийхээ дараа заавал нэг аяга ус уугаарай. Усаа уугаад нэг минутын турш хэвтвэл таны өтгөн гадагшлах болно. Арьс цэвэрхэн байх ходоодны үйл ажиллагаатай шууд холбоотой.

 

Алхам №4

 

 

Хөвөнд шингээсэн сүүгээр арьсаа нэг минутын турш арчихад улаалт багасч, үрчлээ бүдгэрдэг байна.

 

Алхам №5

 

 

Өвдөг, тохойны арьс хурдан харалдаг. Тиймээс та эдгээр хэсгээ лимоноор нэг минутын турш арчаад дараа нь угаахад л хангалттай.

 

Алхам №6

 

 

Халбага элсэн чихэр дээр бага зэргийн оливын тос хийгээд сайтар түрх. Дараа нь тосоо нүүрэндээ түрх. Нэг минутын дараа нүүрээ зөөлхөн алчуураар арч. Энэхүү аргыг хэрэглэснээр таны арьс хурдан хугацаанд цайрах болно.

 

Алхам №7

 

 

Сэвх тодорч, арьсан тань сулраад байвал өндөгний маск тавиарай. Өндөгний шар энэ бүхнийг шийдэх болно.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ