136 741 хүн вакцинаа хийлгэжээ

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны 600 гаруй мянган залуусыг хамруулахаар ажиллаж буй юм.
Өчигдрийн байдлаар 136 741 хүн улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагджээ. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд залуус та бүхнийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ