Хүзүүгээ үрчлээтэхээс хамгаалцгаая
Америкийн “www.wikihow.com” сайт хүзүүгээ үрчлээтэхээс хамгаалах энгийн аргаас нийтэлжээ.
Алхам №1

Алимыг нарийнхан хэрчээд хүзүүгээ арчих хэрэгтэй. Орой унтахаасаа өмнө энэхүү аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Алимаар хүзүүгээ арчаад дараа нь бүлээн усаар угаах хэрэгтэй.
Алхам №2

Сармисыг дундуур нь хэрчээд үрчлээ үүсч буй хэсгээ зөөлхөн арчаад дараа нь зөөлөн алчуураар хүзүүгээ арч. Энэ арга хүзүүг үрчлээтэхээс хамгаалах гадна хөнгөн тогтсон үрчлээг арилгадаг байна.
Алхам №3

Усанд орох үедээ зөөлхөн бие угаагчаар хүзүүндээ иллэг хийх. Хүзүүгээ хүчтэй үрж угаавал арьсыг нь гэмтээх эрсдэлтэй.
Алхам №4

Төмс чанасан усаар хүзүүгээ зөөлхөн арчвал хүзүүний арьс тэнийж, үрчлээ тогтохгүй.
Алхам №5

Орой унтахаасаа өмнө нарийнхан хэрчсэн өргөст хэмхийг хүзүүндээ тавих хэрэгтэй.
Алхам №6

Хэрвээ хүзүүнд мэдэгдэхүйц үрчлээ тогтсон бол шүдний оо хэрэглээрэй. Хэдхэн өдрийн дараа үрчлээ арилах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ