”Торонто Рэпторс” дорнод бүсийн финалд шалгарлаа

img

 

НБА-ийн Дорнод бүсийн финалд өрсөлдөх эрхийн төлөө Майами Хит Торонто Рэпторс багууд сүүлийн 7 дахь тоглолтыг Торонточуудын талбай дээр хийлээ. Цувралын 6 дахь тоглолтонд "Хит"-чүүд талбай дээрээ ялалтыг байгуулж 7 дахь тоглолтыг хийх эрхээ авсан. Тэгвэл өнөөдөр Торонтогийн талбайд хийсэн шийдвэрлэх тоглолтонд Торонто Рэпторсчүүд илүү байж "Хит"-чүүдыг 116-89-оор илүүрхэж хожисноор Дорнод бүсийн финалд Кливлэндчүүдтэй хүч үзэхээр боллоо.

 

Торонтогоос К.Лоури 35 оноо, Д.ДеРозан 28 оноогоор багаа тэргүүлсэн. Харин Майами Хитийн 6 тоглогч 10-аас дээш оноо авсан ч тэд Торонтогд хожигдсоноор тэдний улирал дууслаа.

 

Дорнод бүсийн Аваргын төлөөх тоглолт лхагва гарагт 09:30-д эхлэх бөгөөд Торонто-Кливлэндийн тоглолт та бүхнийг хүлээж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ