Цаазын ялыг сэргээнэ

img

 

Филиппин улсад өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Сонгуульд хотын дарга асан Родриго Дютерт ялалт байгуулсан юм. Тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ цаазын ялыг сэргээх саналтай байгаагаа илэрхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Мөн сэжигтэн эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд буудах эрхийг цагдаа нарт олгохоор төлөвлөж буй гэнэ. Филиппин 2006 оны нэгдүгээр сард цаазын ялыг халсан юм.

 

Родриго “Хар тамхины гэмт хэрэгтэн, хүчин болон хүний аминд хүрсэн, хулгай хийсэн хүмүүст хийсэн хэргээс нь хамааран ялын дээд хэмжээг оноох хэрэгтэй. Филиппин цаазын ялгүй болсноор гэмт хэргийн хандлага 10 дахин өссөн” гэжээ.

 

Тэрбээр тангарагаа өргөөд оройн 2.00 цагаас дэлгүүрүүд архи, согтууруулах ундааг зарахыг хориглохоор болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
mash zov sergeesei
2016-05-16
Зочин:
Онц хэрцгийгээр хуний аминд хурсэн этгээдийг алах хэрэгтэй Манайд ч гэсэн сэргээх хэрэгтэй
2016-05-16
сандаг:
манайд ч гэсэн цаазын ялыг сэргээх хэрэгтэй цаазын ялгүй болсоноор монгол онц хэргийгээр хүний аамь насыг хөнөөх хэрэг 30-аас 40 дахин нэмэгдсэн
2016-05-16