МАХН-ын 12 гишүүн намаасаа гарч буйгаа өнөөдөр мэдэгдлээ. БГД-ийн МАХН-ын дарга Д.Батмөнх, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал, БЗД-ийн МАХН-ын дэд дарга А.Үүрцайх нар татгалзаж буй шалтгаанаа “МАХН, МАН эвсэх тухай мэдээлэл гаргаж гишүүд болон иргэд, сонгогчдод хүлээлт үүсгэсэн. Гэвч энэ нь талаар боллоо. Дарга нар нь нэгдэж чадахгүй бол гишүүд нь нэдгдэж болдог гэдгийг харуулахыг зорьж байна” хэмээв.
Тэднийг ийн сүржин тайлбар хийх явцад бууриа сахиж үлдсэн МАХН-ын гишүүд орж ирэн эмх замбараагүй байдал үүсгээд амжлаа. Тэд татгалзаж буй гишүүдийг “Муу сайн урвагчид. Н.Энхбаяр даргыг баривчлагдаж байх үед хэзээ ч намаасаа гарахгүй гэж уйлан дуугарч байсан хүмүүс өнөөдөр ингээд шарыг дагаж шарваж, улааныг дагаж урвагнаж байгаад бухимдаж байна” хэмээн хашгирав. Бүр уурласан гишүүд “Д.Энхжаргалаа чи ичээч” хэмээгээд хүүхдийн живх шидэв.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гараад удаагүй байна. Тэдний араас тус намын 12 гишүүн намынхаа гишүүнчлэлээс татгалзлаа. Жаахан хэтрүүлбэл МАХН-д Н.Энхбаяр л үлдэх нь. Гэхдээ З.Баянсэлэнгэ сайд түүнээс хэзээ ч урвахгүй гэдгээ хэлээд буй.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |