Золбин нохой, муур устгах зардлыг нэмлээ

img

Нийслэлийн хэмжээнд золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг байна.  Нэг өдөрт дунджаар 26 нохой, муур устгадаг гэсэн тооцоо байдаг бөгөөд он гарсаар нийслэлийн хэмжээнд 36 000 гаруй золбин нохой, муурыг устгажээ.



НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс энэ зардлыг нэмэгдүүлж 12 000 төгрөг болголоо. Энд анчид, жолооч, нохойн, муур баригч нарын цалингаас гадна үйл ажиллагааны зардал, иргэдээс золбин нохой муур худалдан авах үнэ зэрэг  багтжээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

han uul duuregt:
stadion toirood oluulaa nohod hamtdaa yavj huuhed ruu dairch ch baih shig, tedniig yu yagaach!
2016-05-16
ПЕТС:
60 д онд баахан буу сум болзол норм тавьж өгөөд нохой компанчилан устгахдаа монгол банхараа андуураад бүрмөсөн устгачихсан шүү дээ, одоо яаж байна монгол банхар устсан малаа юугаар мануулах вэ гээд л бөөн асуудал үүсээд байгаа, харин хэдэн залуучууд монгол банхар нийгэмлэг байгуулаад яаж бүрмөсөн устгуулахгүй байхав гээд хувиараа их л хөдөлмөрлөж л байна
2016-05-16
ПЕТС:
мэдлэггүй иргэд хариуцлагагүй төрийн тогтолцооноос золбин ноход бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй, иргэдээ нохой тэжээж эхлэхээс нь өмнө гарах үр дагавар хариуцлага зэргийн талаар мэдлэг олгох, ингэвэл торгуулах нь байна шүү гэдгийг ойлгуулах, ийм орчинд тэжээвэл хүний амь насанд ч хүрч болох нь гэдгийг ухамсарлуулахнь чухал
2016-05-16
ПЕТС:
нэг зүйл нэмье, эм нохойтой айлын нохой тэнэж яваад ёстой хүсээгүй үржилд ордог, олон гөлөг гарангуут хүн авахгүй л бол хашаанаасаа хол гаргаа төөрүүлчихдэг, үүнийг нэгд, эзэн нь мэдээлэл мэдлэг байхгүй, ядаж л нохойны өндгөвчийг нь боогоод өгчихдөг үйлчилгээ алга, хариуцлага тооцох хүн алга, тооцдог бол торгуулж байснаас 5 мянган төгрөг төлөөд л үржлийг нь хязгаарлачихна, энэ мэтчилэн олон зүйлийг хийх мэргэжлийн баг компани уг ажлыг хийж, эцэст иргэдэд л хэрэгтэй
2016-05-16
Зочин:
gaigui banharuudaa alaad duusadag shuu.naad zurgan deer chi hurtel banharuud l yavj bn
2016-05-16
ПЕТС:
Эцэст хэлэхэд баахан сум буу нэмсэнээр энэ асуудал огт шийдэгдэхгүй, аливаа юмны уг гарч байгаа шалтгааныг аригахгүйгээр, хойноос нь хяналт тавихгүйгээр,нэгдсэн цогц бодлого үйл ажиллагаа явуулахгүйгээр, бүх хөрөнгө салхинд хийснэ, гаргасан хууль журам хэрэгжихгүй, дээр нь иргэдээ ойлголт мэдээлэлээр хангахгүйгээр ажил огт урагшлахгүй
2016-05-16
ПЕТС:
Уг нь Үүл даргыг юмны наана цаадахыг мэддэг асуудал шийдэх чадварлаг гэж ойлгож байгаа, гэтэл энэ доод хүмүүс нь хүргэдэггүй юм уу бүү мэд одоо хүртэл шийдэл алга, хотын иргэдийн аюулгүй орчинд амьдруулах зорилт байгаа л бол бид санал тавьж байна, бүр болохгүй бол нэр дэвшигч нарт энэ саналаа тавьж хамтарч ажиллдаг юм билүү
2016-05-16
ПЕТС:
энэ чиглэлээр ямарч ойлголтгүй хэдэн хүн ажлын хэсэг байгуулчихаад журам гаргаж асуудлыг шийднэ гээд сууж байх юм. ингэж болохгүй, ёстой л нийслэл хүү тэмээ бурантаглах гээд нулимдаг байна шдээ гэж хэлсэнтэй л адил зүйл энэ төрд болох юм, ядаж л яаж шийдэхийг нь заагаад өгье журмыг нь боловсруулаад өгөье гэхээр ямар ч багцаагүй төрийн албат шийднэ гээд суугаад байх юм, Үүл дарга анхаараач, ядаж бидэнтэй уулзаач
2016-05-16
ПЕТС:
Герман улсын олон улсад тэргүүлдэг бүртгэлийн систем оруулж , бүх нохой муурыг бүртгэлд хамруулах систем, таних мэдээлэлтэй чип цаг болсон, үүн дээрээ тулгуурлаж бүрэн хяналтаа тогтоох боломж бүрдэнэ
2016-05-16
Зочин:
золбин ноходыг нохой бүхий иргэд л гаргадаг, учир нь энэ үйлдлийн хойноос хянадаг, ойлгуулдаг, хариуцлага тооцдог нэг ч хүн албан тушаалтан алга, нохой бүхий иргэдтэй ажиллаад, хариуцлага тооцоод, ойлгуулаад ирэхээр золбин ноход гарах нь багасна, нэгэнт гарсан нохдыг эзэнтэй болгох, зайнаас унтуулах, үржлийг хязгаарлах олон арга хэмжээ хиййх боломж байна, зөвхөн буудаад багасдаг үзэгдэл биш гэдгийг ойлгох цаг нь болсон
2016-05-16
ПЕТС:
нохой бүртгэлийг шинэ систем сүлжээгээр бүрэн хяналтад авна, нохой бүхий иргэдтэй тулж сургалт явуулна, шаардлагын бус орчинд нохой тэжээх боломжгүй болно, хяналт сургалтыг хорооны хэсгээр дамжин мэргэжлийн баг хийнэ, бидний үйл ажиллагааны чиг яг энэ ажил учир үр дүн зайлшгүй гарна,харин төрийн албат олон ажлын чигтэй энэ дунд яг энэ ажил орхигддог гэдгийг ойлго
2016-05-16
ПЕТС:
уг асуудлыг шийдэх төлөвлөгөө механизм бүгд гарчихсан, төр даахгүй нохой булуу хураана гэгчээр чадахгүй бол энэ хувийн компанитай гэрээ байгуулаад шийдэлийг нь өгөөд үзээч, ядаж л мөрийн хөтөлбөр дэх иргэдийн аюулгүй орчинд амьдруулах амлалт чинь богино хугацаанд бүрэн шийдэгдэнэ
2016-05-16
Зочин:
ингэж жил бүр олон сая төгрөг зарцуулж байсны оронд нэгдсэн цогц үйл ажиллагаа явуулдаг хувийн компанид үүнийг даатгах хэрэгтэй, нийслэлтэй түншлэлийн гэрээ байгуулаад л журамд өөрчлөлт оРуулж, ЭНЭ хувийн байгууллага бүртгэлийн нэгдсэн систем оруулаад ирсэн, шинэ технологи авчирсан, сургалт суртчилгаагаа хийнэ, маш богино хугацаанд шийдээд өгье гэсэн, ойлгох хүн алга
2016-05-16