Ливи рүү цэргээ илгээнэ

Австрийн нийслэл Вена хотноо Сирид цэргийн ажиллагаа явуулж буй олон улсын цэргийн эвслийнхэн уулзсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцож буй бөгөөд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг энэ ондоо багтаан устгах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Тэрбээр мөн тус бүлэглэл Ливийн тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй учир АНУ цэргээ илгээх болсон тухай дурьдсан аж.
Керри “Хэт даврагчид Ливийн чухал газруудад нэвтэрч, хяналтаа тогтоохоор санаархаж байна. Хэрвээ НҮБ, Ливийг хамгаалах эрхийг бидэнд олговол АНУ татгалзахгүй. Сири дэх хэт даврагчдын нөлөө багасч байна. Харин одоо Ирак болон Ливийг чөлөөлөх цаг ирлээ” гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ливид цэргээ оруулах эсэхийг шийдвэрлэнэ гэдгийг Керри онцолжээ. 2011 онд АНУ-ын тусгайгийнхан тус улсад нэвтэрч Муаммар Каддафиг төрөөс түлхэн унагаасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ