Лондонгийн захирагчийг бүдүүлэг гэжээ

Лондончууд анх удаагаа исламын шашинтай нэгнийг хотын даргаараа сонгосон билээ. Хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн Садик Хан ялалт байгуулж, Лондонгийн захирагчаар томилогдсон юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас өрсөлдөх тэрбумтан Дональд Трамп “ITV” телевизийн “Өглөөний мэнд Британичуудаа” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр Лондон хотын даргыг “Бүдүүлэг” гэж мэдэгджээ.
Трамп “Лондончуудын сонголтыг гайхаж байна. Тун удахгүй энэ эрхэм сонгогчдынхоо итгэлийг алдаж, олон мянган исламчуудыг Британид авчрах болно. Түүний шийдвэр бүдүүлэг бас амиа бодсон байх болно” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Ерөнхийлөгчөөр сонгогдвол Садик Хантай найрсаг харилцаатай байж чадахгүй. Бидний итгэл үнэмшил хэтэрхий хол зөрүүтэй. Харин Ерөнхий сайд Дэвид Камеронтой найрсаг харилцаатай байна” гэж хэлжээ.
Уг ярилцлагын дараа Камерон “Трамп бидний эсрэг нэгдэж байна” гэж мэдэгдсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ