Зикагаас хамгаалж бэлгэвч тараана

Бразилийн зуны олимпиод оролцох Австралийн баг тамирчдад бэлгэвч тараахаар болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ийнхүү тамирчдад бэлгэвч өгөхөөр болсон нь зика вирустай холбоотой гэнэ. Зика вирус бэлгийн замаар болон шумуулаас хүнд халддаг болохыг тогтоосон билээ. Мөн халдвартай эхээс тархины хөгжил дутуу, оюуны хомсдолтой ураг мэндэлж байгаа юм.
Австралийн олимпийн хорооны нэрээ нууцалсан ажилтан “AFP” агентлагт “Иргэд бидний шийдвэрийг буруутгаж байна. Гэхдээ тамирчдаа хамгаалах энэнээс өөр арга алга. Өнөөг хүртэл зикаг эмчлэх бэлдмэл гарган аваагүй байна” гэж ярьжээ.
Бразилийн ихэнх газарт зика вирус бүртгэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.7 сая хүн халдвар авч, 10 мянга орчим халдвартай эх амаржжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ