Цагаан цамц, зангианы санаачилга үргэлжиллээ

Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын жолооч нар цагаан цамц өмсөн, зангиагаар гоёж нийслэлчүүдэд үйлчилж эхэлсэн. Тэгвэл энэ санаачилгыг “Сутайн Буянт” ХХК-ийн жолооч нар үргэлжлүүлэхээр болжээ.
Энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Сутайн Буянт” компани нь Ч:18А” III, IV хороолол-Ард кино театр-ТЭЦ-3”, Ч:21А:”Булгын 19-р гудамж-Вокзал-3,4 хороолол”, Ч:38 “ХМК-Саппора-3,4 хороолол-Хайлааст”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”, Ч:49 “1 хороолол-Модны-2-МУИС-Дүнжингарав худалдааны төв” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг аж. Энэ чиглэлийн автобусны жолооч нар цамц өмсөн, зангиагаар гоёх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ