Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр “ХҮН”-ын даргаар сонгогдож, сонгогдсон даруйдаа намаа бужигнуулан аль ч үгүй болтол нь тарааж орхисон “босоо” С.Ганбаатар нам ч үгүй, нэр ч үгүй болох дээрээ тулсан тул аргагүйн эрхэнд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам дээр бууж буй сурагтай. Тэрбээр, АН-тай нэр дэвших санхүүжилт, нэг тойргийн тохироо хийсэн ч амжилтгүй болсон учраас ийн аргаа барахдаа Г.Уянгыг түшчээ.
Харамсалтай нь түүнийг тус намын зөвлөх Л.Цог таалахгүй байгаа гэнэ. Гэхдээ тэрбээр “Дахин надад урваж шарваж явах хүсэл алга. Ямар ч байсан Дархан-Уул аймгаас УИХ-д нэг суудал баттай” хэмээн ам өчгөө өгөн байж намын дарга Г.Уянгыг гишүүнээр элсэх асуудлаа зөвшөөрүүлж чадсан тухай мэдээ саарал ордноор “сүнгэнэж” байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Уншиж байна |