Тандерчууд ялалт байгууллаа

img

 

Өнгөрсөн жилийн аваргуудын эсрэг Тандерчууд тун ширүүхэн өрсөлдөөнийг үзүүллээ. Хоёр багийн цувралын эхний тоглолт Уорриорсчуудын талбай дээр боллоо.

 

Тандерчуудаас багийн лидер Кевин Дюрант, Расселл Уэстбрук  нар 20 дээш оноог авсан. Тоглолтын эхний хагаст талбай эзэд илүүрхэж байсан бол хоёрдугаар хагасаас Тандерийн залуус оноог ойртуулсаар тоглолтын төгсгөлийг сайн хийж цувралын эхний ялалтыг авч чадлаа. Өрнөд бүсийн аваргын төлөөх өрсөлдөөн тун ширүүхэн болж байна. Талбай эздээс Стивен Карри 26 оноо, 10 самбар,  Дрэймонд Грин 23 оноо, 5 самбар, Клэй Томпсон 25 оноо, 9 самбар багийн лидерүүд 20-оос дээш оноог авсан ч тоглолтын эцсийн цэгийг таруухан хийснээр 108-102 эхний цувралд  хожигдлоо.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цахилгаан цахих цаг нь болсон
2016-05-17