Ус зайлуулах шугамыг угсарч байна
2016-05-17

 

Хан уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлаас Энхтайваны гүүрний урд хэсэг хүртэл автозамын борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил хийж байна. Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ гүйцэтгэлийг нь хариуцан ажиллаж байгаа бөгөөд шугамын угсралтын ажлыг 7 дугаар сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна.  Одоогоор 300мм диаметртай 336.0 м урт PVC хоолой, 70.0 м урт ган хоолой, 6 ширхэг үзлэгийн худаг, 5 шүүрт худаг суурилуулсан ажлын явц 60 хувьтай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zam tavij uneher sain ch nasjilt ni udaan ym hiimeer bna shuu delhiin standart.s hotsrohgui sain zam heregtei manaih shig baigaliin shalgarlaar zamiig ni shalgachihdag ulsad bol .....
2016-05-17
Зочин:
neg zuni nastai yum aa odoo boliochee
2016-05-17