Европын холбооноос гарвал Путин баярлана

Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Лондон хотноо зохион байгуулагдсан бизнес эрхлэгчдийн уулзалтад орох үедээ “Британи улс Европын холбооноос гарвал В.Путин болон Бакар аль Багдади баярлах байх” гэж хэлсэн талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Камерон “Европын холбооноос гарах асуудлыг эргэн харах нь зөв байх. Мэдээж хэрэг би энэ асуудлаар их бодсон ч зөв шийдвэрийг гаргаж чадахгүй байна. Сонирхолтой нь хэрвээ Британи улс Европын холбооноос өрх тусгаарлавал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади нарыг жаргалтай болгох байх. Бид хэт даврагчдын эсрэг тэмцлээ дуусгах хүртэл Европын холбооноос гарах асуудлаа хойшлуулах болно” гэж хэлжээ.
“Британи, Европын холбооноос гарахад яагаад Путин баярлана гэж” гэх сэтгүүлчийн асуултад Камерон “Сайн мэдэхгүй юм. Би ийнхүү таамаглаж байна” гэж хариулсан аж. Тус улс 28 орон багтдаг Европын холбооноос гарах асуудлаар ирэх сарын 28-нд санал асуулга явуулахаар төлөвлөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ