Усны хомсдолоос болж 300 орчим хүн амиа алджээ

Энэтхэгийн хойд мужуудад ган гачиг нүүрлэж, иргэдийн дунд ундны усны хомсдол үүссэний улмаас 300 орчим хүн амиа алдсан талаар орон нутгийн захиргаанаас “AFP” агентлаг мэдэгджээ. Амиа алдагсад голын ус, ашиглахаа больсон худгийн ус ууснаар хордож амиа алдацгаасан аж.
Харуана мужид ундны усны хомсдол үүссэн бөгөөд долоо хоногийн дотор 35 хүн амиа алджээ. Ерөнхий сайд Нарендра Моди ундны усны асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг Харуана мужийн удирдлагуудыг буруутгасан байна.
Мужийн иргэд борооны улирлыг тэсэн ядан хүлээж буй тухайгаа хэвлэлийнхэнд ярьжээ. Өнгөрөгч сараас хойд мужуудад хэт халж, гол горхи олноороо ширгэсэн байна. Халууны улмаас 785 хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ