Түймрээр 985 саяын хохирол амсчээ

img

Канадын Альберта мужид энэ сарын эхээр ойн түймэр гаргасан билээ. Түймрийн улмаас 100 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм. Тус улс түймрийн улмаас газрын тосны олборолтоос олох боломжтой байсан 985 сая канад доллар алдсан талаар талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Альберта мужид томоохон газрын тосны компаниуд үйл ажиллагаа явуулдаг юм. Эрх баригчдын шийдвэрээр дээрх компаниад өнгөрөгч долоо хоногоос үйл ажиллагаа зогсоосон билээ. 10 хоногийн хугацаанд газрын тосны компаниуд 1.2 сая баррель газрын тос олборлох боломжоо алдсан байна.

 

Түймэр мужийн 3527 квадрат км талбайг хамарч, 14 мянган өрх орон гэрээ алджээ. Галыг унтраахаар 5000 гаруй гал сөнөөгч ажиллаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
barag
2016-05-18