Оршуулгын тэтгэмжийг нэмжээ

img

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгуй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн евчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас нэг удаа оршуулгын тэтгэмж олгодог. Оршуулгын тэтгэмжийн хэмжээ 620 мянган төгрөг байсныг өчигдрийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор 1 сая төгрөг болгон нэмэгдүүллээ.

 

Амьдралын өртөг улам бүр нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд өмнө тогтоосон тэтгэмжийн хэмжээ буяны ажилд хангалттай хүрэлцэхгүй байна гэж үзэн ийнхүү шийдвэрлэсэн байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
dutsan 7-8 say togrogiig yah be
2016-05-19