Москвад банк барьцаалжээ

img

ОХУ-ын Москва хотод банк барьцаалсан хэрэг гарсан талаар “www.mosday.ru” мэдээллээ. Зэвсэглэсэн этгээд өчигдөр 17.37 цагийн үед “Московский кредитный банк” руу нэвтэрч, ажилчдыг нь барьцаалсан аж.  

 

Барьцаалагч цагдаагийнханд хандан “Тэднийг суллахын тулд надад 4.7 сая рубль өгөх ёстой” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн цагдаагийнхан шаардлагыг нь биелүүлэхгүй бол барилгыг дэлбэлнэ гэж хэлсэн байна.

 

Цагдаагийнхан барьцаалагчтай хэлэлцээр хийх үеэр тусгайгийнхан барилгад нэвтэрч, түүнийг устгажээ. Дотоод хэргийн яамнаас хэвлэлийнхэнд “Барьцаалагч амиа алдсан. Барьцааны иргэд цочирдсоноос өөр ноцтой зүйл болоогүй” гэж  мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ийм учраас л шууд дэлбэлдэг байх л даа... хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг үнэн л юм даа........
2016-05-19
Зочин:
нялцаганаж маяглалгүй шуудхан л .... амар зүгээр ийм юмнуудыг
2016-05-19
Зочин:
Ийм учраас л шууд дэлбэлдэг байх л даа... хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг үнэн л юм даа........
иргэн:
Иймэрхүү нөхдүүдийг бол Оросын тусгайгийнхан хялбархан усгана шүү дээ.Тэнэг л дээрэмчин байна даа.
2016-05-19
Зочин:
Юун чжоохон мөнгө нэхдэг тэнэг вэ. Хохь нь тамруугаа явж дээ
2016-05-19