Нисэхийн автобус “Буянт-Ухаа I”-ээс буцаж эргэнэ
2016-05-19

Хан-Уул дүүрэг “Буянт-Ухаа 1” хорооллын баруун тал буюу Нисэхийн орон сууцны авто замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны  22:00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийнэ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4”, Ч:15 ”Нисэх-Сонсголон-3 дугаар эмнэлэг” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

 

 

 Ч:7, Ч:9, Ч:15 чиглэлийн их багтаамжийн автобусууд VII сургууль болон  Нисэхийн эцэс хүртэл явах боломжгүй тул “Буянт-Ухаа 1” хороолол хүртэл явахыг иргэдэд мэдэгдэж байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин