Их Монгол Улсын гудамжинд зам хаана

Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 23:00 цаг хүртэл хаана. Энэ хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний
Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”
Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”
Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦIII-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.
Зам засварын ажлын үеэр Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болж буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ