69 зорчигчтой онгоц сураггүй болжээ

Францын нийслэл Парис хотоос Египетийн Каирийг зорьсон “An Egypt Air” компанийн зорчигч тээврийн “MS804” онгоц радараас алга болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Парисын цагаар 2.45 цагт онгоц радараас алга болсон хэмээн албаны хүн мэдээлжээ. Онгоцонд багийн 10 гишүүн болон 59 зорчигч зорчиж явсан байна.
Олон улсын нислэгийн хяналтын “Flightradar24.com” сайтын мэдээлснээр “Онгоц Газар дундын тэнгис дээгүүр нислэг үйлдэж явахдаа сураггүй болсон” гэжээ. Египетийн Тээврийн яам уг асуудлыг шалгаж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ