Египетийн онгоцонд 10 хүүхэд зорчиж явжээ

Радарын дэлгэцнээс алга болоод буй Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоцыг албан ёсоор хайж эхэлсэн талаар Египетийн Тээврийн сайд “AFP” агентлаг мэдээллээ. Сураггүй болоод буй онгоцонд 69 хүн зорчиж явсны 10 нь бага насны хүүхэд гэнэ. Тэднээс хоёр нь нярай хүүхэд хэмээн сайд мэдэгджээ.
“Airbus A320-232” онгоц өчигдөр 23.09 цагт Парисын “Charles De Gaulle” нисэх буудлаас хөөрчээ. “Онгоц Египетийн агаарын орон зайд ороод 16 км ниссэний дараа радараас алга болсон” хэмээн “Egypt Air” компани твтиттер хуудастаа жиргэсэн байна.
Онгоц хуваарьт нислэгээсээ 15 минутаар хоцорч хөөрчээ. Онгоцыг Газар дундын тэнгист осолдсон байх магадлалтай хэмээн Францын мэргэжилтнүүд үзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ