Банк барьцаалсан этгээдийг тогтоожээ

img

ОХУ-ын нийслэл Моква хотноо энэ сарын 18-ны 17.00 цагийн орчимд зэвсэглэсэн этгээд “Московский кредитный банк”-ийг барьцаалсан юм. Гэмт этгээд 4.7 сая рублиэр барьцааны иргэдийг солих болно хэмээн цагдаагийн төлөөлөгчтэй утсаар ярилцах үедээ мэдэгджээ. Цагдаагийнхан банкны ойролцоох иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр тусгайгийнхан банк руу нэвтэр, гэмт этгээдийг устгасан билээ.  Гэмт этгээд тэсрэх бөмбөг бэхэлсэн бүс зүүсэн байсан учир аюулгүй үүднээс устгасан хэмээн  Москвагийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мэдэгджээ. Зургаан хүн барьцаанд байсан юм.

 

Тэгвэл банк барьцаалсан этгээдийг Алексей Ухин гэгч болохыг тогтоожээ. Тэрээр 1987 оны хоёрдугаар сард Москва хотноо төрсөн. 12 насандаа гэмт хэрэгт холбогдож байжээ.  Ухинийг банк барьцаалах үедээ согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгаж байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ