Арслан цолын хүндэтгэл 22-нд болно

img

 

Монголын үндэсний бөхийн холбоо, Хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" компанитай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Арслан” цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 22 –ны ням гарагт 14 цагаас болно. Хэдхэн хоногийн өмнө “Гарьд” цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан болж Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн билээ.

 

Ноднин жил болсон Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх 25 дахь удаагийн барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүлж, уран барилдаант харцага Ө.Даваабаатар үзүүрлэж, Н.Батсуурь арслан, Б.Пүрэвсайхан харцага нар шөвөгтсөн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ