Уорриорсчуул цувралыг тэнцүүллээ

img

 

Плэй Оффын өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр үлдсэн Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Оклахома Сити Тандер багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ.


Эхний тоглолтод талбай дээрээ хожигдсон Голдэн Стэйт Уорриорс тоглолтын эхнээс гартаа авч 49-57 харьцаагаар талбайн эзэд тэргүүлсээр хоёрдугаар хагасд онооны харицааг улам холдуулсан. Шийдвэрлэх үед тоглолт нэгэнт тодорхой болсон бөгөөд багуудын сэлгээний тоглогчид тоглож 91-118 Голдэн Стэйт Уорриорсчууд хожсноор цуврал 1:1 болсон.


Тус тоглолтод Стивэн Карри 28 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Кэвин Дурант 29 оноо авчээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ