Леброн Жеймс плейоффт авсан оноогоороо Шакийг гүйцэлээ

Өрнөд бүсийн финалийн 2 дахь тоглолт Кливлендийн талбай дээр боллоо. Өмнөх тоглолтонд хожигдол амссан Торонточууд цувралыг тэнцүүлэх зорилготой талбайд гарч ирсэн. Харин тоглолтын эхнээс талбай эздийн довтолгоо ээлж дараалан амжилттай болгож байлаа. Оноо авалт энэ тэнцүүхэн байсанч тоглолтын хоёрдугаар хагсаас Торонтогийн хамгаалалт нэг л болж өгөхгүй байсаар 89-109 ялагдал хүлээлээ. Ингэснээр Торонточууд талбай дээр хийх 2 тоглолтонд ялалт байгуулах хэрэгтэй боллоо.
Леброн Жеймс өнөөдрийн тоглолтонд 23 оноо, 11 самбар , 11 о.дамжуулалт өгч трибл дабл гүйцэтгэхийн хажуугаар Шакыг бүх цаг үеийн плэйоффын оноо авалтаар гүйцэж 4 дүгээр байранд бичигдэж эхэллээ.
Түүний дээр Коби Брайант (5,640), Карим Абдул-Жаббар (5,762), Майкл Жордан (5,987) байгаа юм.
Кливленд Кавальерсчууд плей-оффыг 10-0 гэсэн амжилттай эхэлүүлсэн 4 дахь баг болж байна. Лос-Анжелес Лейкерс (1989, 2001), Сан Антонио Спэрс (2012) , плей-оффт тус амжилтыг үзүүлсэн.
Торонточууд Кливлендийн эсрэг ямар хамгаалт хийх учираа олохгүй байна. 2 тоглолтын байдлаас харахад Леброн Жеймсийг хамгаалахад тун хүнд байгаа бололтой. Тэд дараагийн цувралд хожил талбай дээрээ хэрхэн тоглохыг харах үлдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ