Сэтгэлээ энэрэхүйгээр цатгахуй

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхцдаг зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр.
Манай сүсэгтэн олон хурал номын орон сүм "БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР" нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, хүслийн доор 26 дахь жилдээ тэмдэглэж буй юм.
Харин Будда ба Бурханыг яагаад шүтэх сүсэглэх тухай ойлголт ахуй ойлголтоос дээд ухамсар гэээрэхүй хүртлээ урт зам туулсан. Шидэт дохиуртай мэт хүслийг биелүүлэх Бурхан байдаг тухай мухар сүсэг итгэл хар зах дээр гартлаа хазайж Буддын зүрхэн тарни сургаалыг бүдгэрүүлсэн.
Ленинизм Буддизмийг үгүйсгэж байхад судар бүтээл билэг төгс номчид нь цөөрсөн.
Бидний ардчиллаар эргэн сэргээсэн Буддизм хэт парагматик болж ирсэн санагдах ба ганзагын наймаачдын барааг шожигнуулах цацал, алдар нэрд хүрэх засал номын тарифтай болсноос цаад утга энэрэхүйн гэрэл хүч нь бүдгэрсэн.
Угтаа бол Буддикм ертөцийг үзэх үзэл, аж төрөх ухаан юм гэж Далай багш айлдсаар байгаа ч бид ажил үйл бүтээх төвд судрын хэмжээнд хүч боломжийг нь үнэлсэн хэвээрээ. Аливаа санасан сайн үйлс бүтэх эс бүтэх нь дотоод итгэл сэтгэлийн хүч, зөв үйл эерэг санаа бодол үйлийн үр болон буух энгийн үнэнийг хэлэх гэж Будда бодь модны доор 6 жил суусан байх.
Хаан удамд төрсөн ч ном ухааралд шунаж 35 насандаа төгс гэрээрсэн Будда 81 нас сүүдэртэй нирваан үзүүлж бурхан болох хүртлээ энэ хорвоогийн хүмүүнд энэрэхүй уучлахуй олонхоо бодсон цаглашгүй сэтгэлийн чанадыг олж авах тухай сургасаар явсан гэдэг.
Сайхан амьдрал буюу аз жаргал гэдгийг шунал сэтгэлээ номхотгон ариусгаж сэтгэлээ сайн бодолд энэрэл ниггүүлсэлд дадуулах тухай тэрээр сударлаж энэ цаг хүртэл үргэлжлэх их гэгээрлийн замыг эхлүүлсэн.
Та хэн нэгэнд үнэхээр сайн сайханыг хүсвэл алхах зам дээр цэцэг ургуулж чадах тийм их сэтгэлийн боломж тэнхээг тээсэн хүн төрлийг олсон азтан . Энэ насандаа буян хураах хоромхон зуурын боломж тохиолыг олж төрсөн ХҮН та хүсвэл сэтгэлээрээ өгүүлшгүй буяныг хурааж тусыг үйлдэж чадна. Энэ л энгийн ухаарахуй бол бидний сүслэн шүтэж дүйчэн өдрөөр нь буян хураан шүтэж буй Буддагийн хүн төрөлтөнд хэлэх гэсэн туйлын санаа.
Энэ жилийн Бурхан багшийн их дүйчэн өдөр “Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе” уриан дор зохиогдож буй юм байна. Энэрэл нигүүлсэхүй бол энэ цагийн бидний сэтгэлд хамгийн ихээр хомсдож буй өршөөх уучилах сэтгэл гэж буулгамаар. Их дүйчэн энэ өдөр энгүүнээр хэлэхэд ухаарахад сэтгэлээ энэрэхүй хайрлахуйгаар ундаалж цатгах өдөр юм.
“ Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаан төгс болтугай. Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шатлгаанаас хагацах болтугай... / Итгэн явуулах ёсон судраас /
П.Баярхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ