Сонгуулийн луйварыг мэдээлнэ

img

09.00 цагт: Өргөө амаржих газрын А зааланд Нийслэлийн Өргөө амаржих газар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран төрөлтийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулна.


10.00 цагт: Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрисыг хүлээн авч уулзана.


11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд ЮНЕСКО-той хамтран зохион байгуулах олон улсын хурал, экспертүүдийн уулзалтын талаар мэдээлэл өгнө.


11:30 цагт: Зээлдэгчдийн холбооноос банкуудаас хариу ирсэн талаар мэдээлэл хийнэ.



12:00 цагт: Сонгуулийн луйварын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийнэ.


12:30 цагт Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нэг намд үйлчилж байгаа талаар Хэнтий аймаг дахь ИЗНН-ын хорооноос мэдээлнэ.


14.00 цагт: МҮЭСТО-нд Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг нээлтээ хийнэ.


14.00-16.00 цагт. “Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” зөвлөлдөх уулзалтыг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулж онлайн болон офлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, мэдлэг олж авах, бусадтай хуваалцах, солилцохдоо бусдын эрх, хувийн нууцыг хүндэтгэх нийгмийн зан суртахуун, соёлын тухай хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ