Ц.Намуунцэцэг Азийн залуучуудын аваргад зодоглоно
2016 оны Азийн залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIII, сонгомол барилдааны ХҮII дахь удаагийн аврага шалгаруулах тэмцээн 2016 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 5-ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотын “Rizal Memorial Sports Complex” спортын ордонд болно. Тус тэмцээнд зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Эрэгтэй чөлөөт бөх
- 50 кг Батболдын Энх-Амар / БТСДуС, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/
- 55 кг Болдын Түмэнцогт /”Дархан-Хасу-Мегастарс” клуб, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/
- 60 кг А.Мөнх-Эрдэнэ /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
- 66 кг Чойдогжамцын Жамсранжав /Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт /
- 74 кг Батсуурийн Отгонбаяр /”Арслан” клуб, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/
- 84 кг Төмөрбатын Мөнгөншагай /”Харгант-Цамхаг” клуб, , залуучуудын УАШТ-ний алт, мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
- 96 кг Баттулгын Нямсамбуу /”Харгант-Цамхаг” клуб, залуучуудын УАШТ-ний алтан медальт /
- 120 кг Батхишигийн Одгэрэл /Ганьт” клуб, БТСДуС, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/
Эмэгтэй чөлөөт бөх
- 44 кг Ганбаатарын Пүрэвсүрэн /Налайх дүүрэг, залуучуудын УАШТ-ний алтан медальт/
- 48 кг Цогт-очирын Намуунцэцэг /“Дархан-Хасу-Мегастарс” клуб, залуучуудын УАШТ-ний хошой алт, мөнгө, өсвөрийн ДАШТ-ний мөнгө, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
- 51 кг Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, залуучуудын УАШТ-ний алт, хүрэл, Залуучуудын олимпийн наадмын мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
- 63 кг Энхсайханы Дэлгэрмаа /Өвөрхангай аймаг, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/
- 67 кг Бямбадоржийн Цэцэгбаяр /”Арслан” клуб, залуучуудын УАШТ-ний мөнгө, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
- 72 кг Дармаабазарын Нарантунгалаг /”Алдар” спорт хороо, УАШТ-ний хүрэл медальт/
Дасгалжуулагчид
- Цэрэнбаатарын Хосбаяр, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
- Жамьянгийн Баярхүү, “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч
- Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ийн багш
- Жамсрангийн Дандар, “Харгант-Цахмаг” клубын дасгалжуулагч, Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн багш
- Даваацэрэнгийн Мөнхбаяр, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч
Шүүгч
- Лувсан-Ишийн Болормаа, олон улсын шүүгч
Өнгөрсөн жил Мьянмар улсын Моутама хотод болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс манай бөхчүүд мөнгө, 5 хүрэл медаль авч байсан юм.
Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн сүүлд эрэгтэй бөхчүүдээс Дамдинбазарын Цогтбаатар 2007 онд, эмэгтэй бөхчүүдээс Алтанцэцэгийн Батцэцэг 2014 онд алтан медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ