“Тандер” цувралыг тэргүүлж эхэллээ

НБA-ийн плей-оффын Өрнөд бүсийн финалын гурав дахь тоглолт боллоо. Тус тулаан “Оклахома сити Тандер” багийн талбайд болсон юм. Тоглолтын эхнээс талбайн эзэд давамгайлсан бөгөөд тэд хүчирхэг “Голден Стэйт Уорриорс”-ыг 133:105-аар буулган авч, цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ. Тус тоглолтод “Тандер”-аас К.Дюрант 33 оноо, 8 самбар авсан бол Р.Уэстбрук 30 оноо, 12 самбар, найман оновчтой дамжуулалт өгчээ.“Уорриорс”-аас С.Карри 24 оноо, К.Томпсон 18 оноо авсанч тэд цувралын гурав дахь тоглолтонд хожигдлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ