Турк шинэ ерөнхий сайдтай боллоо

Туркийн Шударга ёс, хөгжлийн намын гишүүн Бинали Йылдырым Ерөнхий сайдаар сонгогдсон тухай "CNN" агентлаг мэдээллээ. Тэрбээр уг намыг үүсгэн байгуулагчдын нэг юм. 60 настай Бинали 100 хувийн саналаар сонгогджээ.
Туркийн Ерөнхий сайд асан Ахмед Давутоглу энэ сарын эхээр огцрохоо зарласан билээ. Түүний саналыг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хүлээн авчээ.
Бинали ерөнхийлөгчийн засаглалд шилжихийн тулд үндсэн хуулийг өөрчлөх тухай хэвлэлийнхэнд мэдэгджээ. Турк парламентын засаглалтай бөгөөд Ерөнхийлөгч бэлэгдлийн үүрэгтэй юм. Шинэхэн Ерөнхий сайд өмнө нь Тээврийн сайдаар ажиллаж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ