Оюутнуудад 1500 ам.долларын тэтгэлэг гардуулна

img

09.00 цагт: Олон улсын санхүүгийн нийгэмлэг /AFI/ийн ЖДҮ- ийн санхүүгийн салбар хуралдаан Блью скай цамхагийн crystal hall д эхлэнэ. 


09:00 цагт:  МУИС-ийн ЭЗС IV байр 2 давхарт 221 тоотод Алабамагийн Их Сургуулийн багш, профессор Жеймс Ж.Кохран Статистикийг их сургуулийн үйл ажиллагааны менежментийн хичээлийн сургалтад тусгах нь сэдэвт их сургуулийн статистик, менежмент, эдийн засаг, эконометрикс, хэрэглээний математикийн багш нарт зориулсан илтгэл тавина.


09.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 4 давхрын хурлын танхимд “Монгол-Солонгосын түүхийн ойлголт, судалгааны өнцөг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.


11.00 цагт: БСШУЯ дээр комик анимэйшний салбарт хүч сорьж буй залуу уран бүтээлч, үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт арга хэмжээ болно. 


11:30 цагт: НЗДТГ-ын А зааланд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үзүүлэх тоглолт, иргэн-цэргийн бахархлын өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолтын талаар мэдээлэл өгнө.


14:00 цагт СУИС-ийн байранд БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Бүтээлч оюутан" төслийн шаларуулалтад тэнцсэн оюутнуудад 1500 долларын тэтгэлэг гардуулна.


14:00 цагт: ГХЯ-ны "Мэдээллийн цаг" хуралтай. Энэ удаагийн хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцоно. 


15:00 цагт: Төрийн 9 хөлт цагаан тугтай танхимд шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг гардуулна. 


15.00 цагт: МАХН-д гишүүн элсүүлэх ажиллагаа МҮЭСТО-д болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ