Хэт даврагчид Йеменд халдлага үйлджээ

img

 

Йемений Аден хотын Абу Алин аль Адани дүүрэгт өчигдөр 13.00 цагийн орчимд  дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Халдлагын улмаас 20 хүн амиа алдаж, 57 хүн гэмтжээ. Аден хотноо болсон халдлагаас хагас цагийн дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл твиттер хуудастаа “Бид энэхүү халдлагыг захиалсан болохоо мэдэгдье” гэж жиргэсэн байна.

 

Амиа золиослогч этгээд нийтийн байрны гадна өөрийгөө егүүтгэжээ. Тэрээр амиа алдахаасаа өмнө “Бид мөнх” хэмээн хашгирсан аж. Уг халдлагаас нэг өдрийн өмнө нийслэл Сана хотноо тус бүлэглэл дараалласан халдлага зохион байгуулж, 35 хүний аминд хүрсэн юм.

 

Йеменд хяналтаа тогтоохыг санаархаж буй “Хоути” бүлэглэл өнгөрсөн оны эхээр Иракийн бүлэглэлтэй нэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ