Эверестийг зорьсон уулчид амиа алджээ

img

Эверестийг зорьсон дөрвөн уулчин амиа алдсан болохыг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уулчид энэ сарын 19-22-ны хооронд Эверестийн оргилд гарахаар аялалдаа гарчээ. Харамсалтай нь уулчдын авиралт амжилтгүй болж тэдний цогцсыг олсон байна.

 

Балбын уугуул иргэд энэ сарын 19-нд Канад уулчны цогцсыг олсон бол дараагийн өдөр нь Голландын уулчин Эрик Арнольдын цогцсыг олж, буулгажээ. “Тэд техникийн бүрэн бус байдлын улмаас амиа алдацгаасан байсан” гэж албаныхан тайлбарласан аж.

 

Голландын уулчны олс нь тасарсан байжээ. Харин энэ бямба гаригт Австралийн уулчин Мариа Стрийдомын цогцсыг олсон байна. Тэрээр оргилд хүрэхээсээ өмнө хүчилтөрөгчийн дутагдлаас болж амиа алджээ.

 

Мариаг олсноос 22 цагийн дараа Энэтхэгийн уулчин Субаш Паулын цогцсыг олжээ. Паул багийн гурван гишүүний хамтаар ноён оргилд гарах үедээ өвчний улмаас амиа алдсан байна. Ийнхүү дөрөв өдрийн дотор дөрвөн уулчин зорилгоо биелүүлж чадалгүй амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ