“Торонто”-чууд цувралыг тэнцүүллээ

Дорнод бүсийн финалын дөрөв дэх тоглолт өнөөдөр боллоо. Цувралыг гурав дахь тоглолтонд хожиж цувралыг 2:1 болгосон Торонточууд өнөөдөр талбай дээрээ ялалт байгуулж цувралыг 2-2 болгон тэнцүүллээ. Тоглолтын эхний үеэс талбай эзэд “Рэпторс”-ын залуус сайн тоглолтыг үзүүлж эхний хагаст тэд 16 оноогоор илүүрхсэн. Тоглолтын хоёрдугаар хагаст Кавальерсчууд оноог бариж сайн тоглолтыг үзүүлсэн ч шийдвэрлэх мөчид хамгаалалт тун муу байлаа. “Торонто” 105:99-ээр буулган авч цувралыг тэнцүүллээ.
Лаури 35 оноо, 5 ассист, FG 14-20
ДеРазон 32 оноо, FG 14-23
Бийомбо 5 оноо, 14 самбар, 3 блок
ЛеБрон 29 оноо, 9 самбар, 6 ассист
Өрвин 26 оноо, 6 ассист, FG 11-21
Лав 10 оноо, FG 4-14, 3PT 2-7
Цувралын 5 дахь тоглолт Кливлэнд хотод нөгөөдөр өглөө болно!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ