Маргааш 700 ажлын байр нээлттэй зарлана

Жил бүр их, дээд сургууль төгсөгчдийн 25-30 хувь нь л мэргэжлийнхээ дагуу ажилд ордог бөгөөд үлдсэн хувь нь дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмж байна. Тиймээс дипломтой ажилгүйчүүдийн тоог бууруулах, залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах зорилготой “Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармаг маргааш Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд зохион байгуулагдах гэж байна.
Өдөрлөгийг Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс зэрэг ажил олгогч 30 гаруй байгууллага оролцож, 700 гаруй нээлттэй ажлын байрыг зарлах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ